Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлэгүүд санхүүжилтээ авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18


Хүн амын эрүүл мэндийн манаанд зогсдог эмч эмнэлэгийн салбар бол хүнд хэрнээ хариуцлагатай алба. Энэ албаныханы ажиллах нөхцөл бололцоо, иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг үзүүлэхэд шаардалагатай тоног төхөөрөмж тэр бүр хангалттай биш. Харин энэ жил өрхийн эмнэлэгүүдэд 30 сая төгрөгийн санхүүжилтыг олгохоор Нийслэлээс шийдвэрлэсэн. Үүний хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт тс дүүргийн өрхийн эмнэлэгийн ахлагч нар гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээг дүүргийн засаг дарга Б.Батзориг, Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Пунцаг нар батламжиллаа.

Уг үр дүнгийн гэрээг батламж ёслолын ажиллагаанд Нийслэлийн засаг дарга Б.Мөнхбаяр хүрэлцэн ирж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хийгдэж буй хөрөнгө оруулалтын юунд хэрхэн зарцуулах талаар санал зөвлөмж өгсөн юм.

Уг мөнгийг эмнэлэгийн барилга байгууламжийг барих засварлах гэхээсээ илүү шаардлагатай байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмж авах, иргэдийн эрүүл мэндийн нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажилд түлхүү зарцуулахад анхаарч байгаа юм.    Баянзүрх дүүргийн хувьд өнгөрсөн 4 жилд өрхийн эмнэлэгийн байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж хороо өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолыор барилгыг барьж ашиглалтад оруулсан. Нийт 22 өрхийн эмнэлэг, 2 хүн эмнэлэгтэй. Өнгөрсөн онд 21 өрхийн эмнэлэгийг дүүргийн Засаг даргын санаачилгаар унаагаар хангаж эрүүл мэндийн салбарт 695,2 сая төгрөгийн санхүүжилтээр 39 төрлийн сүүлийн үеийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангасан байна.  мөн Япон улсын “Өвснийүндэс хөтөлбөртэй хамтран эрүүл мэндийн нэгдлийн салбар амбултори-1”ийн барилгыг өргөтгөлийг ашиглалтад оруулсан. Сүрьегийн писпансерийг байртай болгож нийт хороодын өрхийн эмнэлэгт чийрэгжүүлэлтийн танхим, эмийн бус эмчилгээний төхөөрөмжөөр хангаснаар үйлчилгээний нэр төрөл олширч иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top