Соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжсэн байна. Өнгөрсөн хугацаанд төрөөс баримтлах соёлын бодлогын хүрээнд эрх зүйн болон үйл ажиллагааны олон зохицуулалт хийгджээ. Одоо соёлын бодлогын хүрээнд соёлын үйл ажиллагааг мэргэжлийн урлагийн 36 байгууллага, улсын 9, аймаг, орон нутгийн 30, салбарын 9, нийт 48 музей, сум, дүүргийн340 соёлын төв, ордон, бүх төрлийн 1500 орчим номын сан, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 9 сургууль, 130 гаруй хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, соёл урлагийн чиглэлийн төрийн бус байгууллага, тэдгээрт ажилладаг 7000 гаруй хүн эрхлэн явуулж байгаа ажээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top