Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд Сайн ноён хан Намнансүрэнгийн хөшөөг саяхан босголоо. Нутаг орны удирдлагууд болон ард иргэд эрвийх дэрвийхээрээ гар сунгасан боловч хамгийн их ивээн тэтгэлэг буюу 100 сая төгрөгийг “Жигүүр гранд”-ын группийн Ерөнхийлөгч Д.Баттөр хувиасаа гаргажээ. Учир нь Хайрхандулаан сум бол ээжийнх нь төрсөн нутаг, хамгийн гол нь Сайн ноён хан Намнансүрэнгийн 22, 23 дахь үе Д.Баттөр ба түүний хамаатан саднууд юм байна. Ивээн тэтгэлэг үүгээр зогсоогүй гэнэ.
Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Ариун гэгээний анхны соёмбо хэлбэртэй шүтээн өргөөг саяхан хамба лам Чойжамц аравнайллаа. “Жигүүр гранд”-ын Д.Баттөр дүү нарын хамтаар очин шав тавьсан ба энэ үеэр сумын удирдлагууд Д.Баттөрийг 200 сая төгрөг хандивласан тухай зарлаж түмэн олныг уулга алдуулсан байна. Есөнзүйл сум аавынх нь төрсөн нутаг, нөгөөтэйгүүр Өндөр гэгээний дэлхийд хосгүй бүтээлүүдэд мөргөж явдаг, мөн монгол хүн хятад хүнтэй сууж болохгүй, хятад хүн Монголд тариа тарьж болохгүй гэх мэт түүхэн шийдвэр гаргасан зэрэгт нь хүндэтгэлтэй ханддагаа ийн илэрхийлсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )