“Хог хаягдлын эко шийдэл-2012″ сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18

МУИС-ийн Газарзүй Геологийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн дэргэдэх оюутны “Green Peace” клуб нь “Хог хаягдлын эко шийдэл-2012″ сэдэвт шилдэг бүтээлийн улсын уралдааныг залуусын дунд зохион байуулах гэж байна. Энэ нь хог хаягдлаар бүтээл хийх уралдаан бөгөөд Байгаль, орчин аялал жуулчлалын яамны ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 20-ныг дуустал МУИС дээр авах бөгөөд шагналын сан долоон сая 500 мянган төгрөг аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top