Хүний наймаачдын ялыг хэвээр үлдээв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарт холбогдох хүний наймааны хэргийг хэлэлцэж хоёр шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124.2 дахь хэсэгт зааснаар биеэ үнэлэх газар зохион байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зуучилсан хэрэгт татагдаж анхан шатны шүүхээс Б.Энхцэцэгт 3.6,  Д.Дэлгэрцэцэгт 2 жилийн хорих  ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр баталж байв. Эл шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргасан аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top