“Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


“Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хөтөлбөрийг эхний ээлжинд 2012-2015 онд хэрэгжүүлж хөдөөгийн өрхийн бодит орлогыг 2010 оны түвшингээс 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах зорилт тавьж байна.   

Хөтөлбөр хэрэгжсэнээр малчин өрхийн амьжиргаа нь байгаль цаг уур, түүхий эдийн үнэ, ханшийн өөрчлөлтөөс хэт хамаарах хамаарал багасч, хөдөөгийн иргэд нийгмийн суурь үйлчилгээг жигд хүртэх нөхцөл бүрдэнэ.

Мөн бүх сум, зарим томоохон баг, тосгон байнгын эрчим хүчээр хангагдаж, иргэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг бүрэн хүртэх боломжтой болох юм. Түүнчлэн сум өөрийн санхүүгийн эрх мэдэлтэй болж, орлогоо бүрдүүлэн зарлага, санхүүжилтээ иргэдийн оролцоотой төлөвлөн баталж хэрэгжүүлдэг болох зэрэг зорилтыг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top