“Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.

Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо.

 “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр” 181 заалттай бөгөөд 2011 оны байдлаар 154 заалт бүрэн хэрэгжиж, 21 заалт 30-90 хүртэл хувийн биелэлттэй, 6 заалт хэрэгжээгүй байна. Хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 92 хувьтай гэсэн тооцоо гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top