Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:


Өнөөдөр Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна.

2012 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:


Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн зарим, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр, 10-15 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.
 
Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top