Сая төгрөгийн хувьцааг хэлэлцэх асуудал хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаатай холбоотойгоор бас нэгэн шийдвэрийг гаргах байсан. Гэвч асуудлаа хэлэлцэж чадаагүй аж. Уг нь өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд зарим нэмэлт шийдвэрийг гаргаж сая төгрөгийн хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд хэзээнээс эхэлж хаана хүсэлтээ гаргаж бүртгүүлэх вэ гэдгийг хэлэлцэх ёстой байсан. Харин асуудал оруулах Сангийн сайд нь Олон улсын валюын сангийн хуралдаанд оролцохоор гадаад улсад ажиллаж байгаа тул эл асуудлыг хойшлуулжээ.
 
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top