Нисэх, Яармагийн нутаг дэвсгэрт /WiFi/ утасгүй интернэтийн бүстэй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19

Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа “Цахим дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэн төр захиргааны байгууллагууд болон сургууль, цэцэрлэг, хороодын мэдээллийн технологийн асуудлыг шинэ түвшинд гарган ажиллаж байгаа билээ.   Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Кевико” ХХК хамтран эхний ээлжинд Нисэх, Яармагийн нутаг дэвсгэрт /WiFi/ утасгүй интернэтийн ногоон бүсийг үүсгэн ажиллаж байна.
  Ингэснээр гэр хорооллын өрх “Кевико” ХХК-ийн утасгүй интернэтийн картыг өөрийн хэрэгцээнд таарсан үнээр борлуулах цэгээс худалдан авч гар утсандаа нэгж цэнэглэдэгтэй адилаар ашиглах боломжтой юм.
  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Кевико” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2012 онд Ажилчны алдар талбай, Зайсангийн Бурхан багшийн талбай, 120 мянгатын автобусны буудал, “Яармаг” худалдааны төв, Яармагийн эцсийн автобусны буудал, Нисэх “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна байрлах биеийн тамирын талбай, Нисэхийн эцсийн автобусны буудал, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний 1-р тавцан/ WiFi/ зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайг үнэгүй утасгүй интернэтийн бүс болгохоор төлөвлөн ажиллаж байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top