Zindaa.mn шинэ хувилбараа танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19

 

                Zindaa.mn сайт үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Хараат бус нийтлэлийн бодлого хэрэгжүүлж, интернэт сэтгүүлзүйд өөрийн өнгө төрх, байр суурийг тодорхойлсон Зиндаа сайт NEWS мэдээний шинэ дэд сайтаа/news.zindaa.mn/уншигч танаа өргөн барьж байна. NEWS мэдээний шинэ дэд сайт маань програмчлал, дизайн болон хэрэглээний талаасаа дэлхий нийтийн хамгийн сүүлийн үеийн технологи, менежментийн боломжуудыг, хөгжлийн чиг хандлагыг тусгаснаараа онцлогтой.Шинэ хувилбараа нээж байгаатай холбоотойгоор техникийн зарим нэг тохируулга хийх, программыг зүгшрүүлэх шаардлагын үүднээс сайт зарим цэсэндээ алдаа зааж болно. Энэ үед хэрэглэгч та 88593333 тоот утсанд хандаж, бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсье. NEWS мэдээний дэд сайтын үйл ажиллагаа 48 цагийн дотор бүрэн жигдрэх төдийгүй мэдээллийн шуурхай байдал, харагдац, өдөрт орох мэдээний тоо зэргийг редакцийн хамт олон хоёр дахин нэмэгдүүлж байгааг эрхэм уншигч, хэрэглэгч та бүхэндээ дуулгахад таатай байна.

                Мөн эротик гоо зүйн онлайн сэтгүүл SEXSCANDAL/sex.zindaa.mn/дэд сайт маань агуулга, дизайны шинэчлэлт хийж, 4-р сарын 21-нд дахин нээгдэнэ. Харин 4-р сарын 22-нд wow.zindaa.mn интертайнмент мэдээллийн дэд сайт маань нээгдэх болно.WOW дэд сайтаас хамгийн сүүлийн үеийн шинэ кино, гадаад дотоодын хамтлаг дуучдын клип, дэлхийн мега старуудын ховор тоглолтыг үзэхийн зэрэгцээ дуртай дуугаа үнэгүй татаж,өдөр бүр цоо шинэ онигоо сонсож, хошин шогийн тоглолтуудыг төлбөргүй үзэх боломжтой. WOW дэд сайт нээгдсэнээр бүх насны хэрэглэгчид Zindaa.mn сайтаас хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл авахаас гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, алжаал тайлах боломж нээгдэж байна.

                Zindaa.mn сайт хэрэглэгч таны интернэт дэх хамгийн гайхамшигтай, оновчтой сонголт байна гэдгийг манай хамт олон итгэл төгс мэдэгдэж байна. Оюуны татах хүч – Zindaa.mn портал хэрэглэгч таны хүсэн хүлээсэн шинэчлэлтүүдийг хийсээр байна ...

                Zindaa.mn сайтын маркетингийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top