Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19

Өнөөдөр цагдаагийн экс дарга нарын хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэх байсан ч шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Шүүгдэгчдэд өмгөөлөгч томилох шийдвэрийг хүчингүй болгосонтой холбоотойгоор энэ хэргийн  шүүх хурал тав дахь удаагаа хойшилсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдсон Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох шүүх хуралд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцох байсан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top