Ану хөл хүнд болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19

Бүл нэмээд удаагүй байгаа “Гурван охин” хамтлагийнхан дахин бүл нэмэх гэнэ. Энэ удаад тус хамтлагийн ахлагч Ану ээж болох ажээ. Өөрөөсөө дүү залуутай үерхэж, “аз жаргалтай байгаа ч гэр бүл зохиох болоогүй” гэж байсан ч Ану хөл хүнд болсон байна. Дараалан ээж болж буй нь тус хамтлаг хэсэг уран бүтээлийн завсарлага авахад хүргэж байгаа бололтой. Юутай ч Монголын үрсийг маш олон болгоход багагүй үүрэг гүйцэтгээд эхэлж  буй  “Гурван охин” хамтлагийнханд баяр хүргэе.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top