Практик сургалтад 315 прокурор хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19

Монгол Улсын Ерөнхий Прокурорын баталсан “Прокурорын байгууллагын хэмжээнд 2012 онд явуулах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрууд прокурор ажилтнуудад зориулсан практик сургалтыг 2012 оны эхний улиралд хэрхэн зохион байгуулж явуулсныг УЕПГ-ын Сургалт судалгаа хамтын ажиллагааны төв нэгтгэн дүгнэлээ.

Судалгааны дүнгээс үзэхэд харьяа прокурорын газрууд прокурор ажилтнуудад зориулсан практик сургалтыг   зохион байгуулж , энэ асуудалд зохих ач холбогдол өгч  ажилласан байна.

2012 оны нэгдүгээр  улиралд аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрууд давхардсан тоогоор прокуроруудад зориулж 62  удаа 195 цагийн , прокурорын туслах болон үйлчилгээний ажилтнуудад зориулж 52 удаа 168  цагийн практик сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын Газраас хүргүүлсэн сэдэв чиглэлийн дагуу явуулсан байна. Практик сургалтанд харьяа прокурорын газарт ажиллаж байгаа 315 прокурор, 101  ажилтан  хамрагдсан байна.

Прокурор ажилтнуудад зориулсан практик сургалтыг Нийслэлийн прокурорын газар, Орхон, Төв, Ховд, Дархан-Уул, Дорноговь аймгийн прокурорын газар, нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн прокурорын газрууд бусдаас илүү сайн зохион байгуулж  сургалт явуулсан тухай илтгэх хуудас, сургалтанд оролцогчдын бүртгэл судалгааг зохих журмын дагуу ирүүлсэн байна.  Харин Баян-Өлгий , Хэнтий аймгийн прокурорын газрууд практик сургалт явуулсан тухай илтгэх хуудсыг ирүүлээгүй байгаад цаашид дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй

Цаашид прокурор ажилтнуудад зориулсан практик сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын Газраас хүргүүлсэн сургалтын хөтөлбөрт тусгагдсан сэдэв чиглэлийн дагуу тодорхой жишээ баримтаар баяжуулан ,чанартай сайн явуулж ,сургалт явуулсан тухайн илтгэх хуудсыг сургалтанд оролцогсдын бүртгэлийн хамт  сургалт явуулсан удаа , сургалтын үргэлжилсэн цагийг товч тодорхой дурьдаж ирүүлж байх нь зүйтэй гэж үзжээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top