Ц.Нямдоржид зурагт авч өгье

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


Хуульзүйн сайд Ц.Нямдорж би өөрийн гэсэн орон гэргүй MCS-ийн байранд түрээсээр амьдардаг гэж хэлсэн нь олон түмний нүдийг орой дээр нь гаргаж байсан. Нэг хэсэг МАН-ынхан ард түмнээ орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлд хамруулна хэмээн дүвчигнэх үед иргэд "Тэр зээлдээ Ц.Нямдоржийг л оруулж орон гэртээ болгоод аль. Төрийн сайд хүн түрээсийн байранд амьдарна гэж юу байсийм"  гэж хэлж байлаа. Гэтэл саяхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчлах ажиллагаа болсныг Улаанбаатар хотод ганцхан Ц.Нямдоржийнхон мэдэлгүй үлдчихжээ. Яагаад гэвэл тэдний амьдардаг түрээсийн байранд зурагт байдаггүй болохоор эрхэм сайд маань ганцаараа мэдээллээс хоцорсон гэх. Тиймээс ард түмэн сайдыгаа мэдээлэлтэй болгох үүднээс зурагт авч өгье хэмээн хандив цуглуулж эхэлсэн гэнэ шүү.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top