Д.Чойжамц хамба АТГ-т дуудагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20


 

 Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр АТГ-т  ТВ-9 телевизтэй  холбоотой асуудлаар тайлбар өгчээ.  Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох  хэд хэдэн хэргийн нэг нь ТВ-9 телевизийн асуудал бөгөөд энэ талаар Н.Энхбаяр өчигдөр Төв аймгийн хорихоос илгээсэн захидалдаа "Япончуудын Ганданд өгсөн студийн төхөөрөмжийг би ч хувьдаа аваагүй. Харин Япончуудаас Мигжиджанрайсигийг бүтээхэд 150,0 сая төгрөг, Ганданд хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж, МУИС-д хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж хандивлуулж бэлэглүүлсэн юм. Христийн шашныг сурталчилдаг “Ийгл” телевизийг Элбэгдорж, Баабар нар оруулж ирэхэд миний бие уламжлалт буддын шашнаа дэмжих, сурталчлах зорилгоор япончуудаас хувиараа студийн зарим тоног төхөөрөмж өгөхийг хүссэн. Тэд ч хүсэлтийг маань биелүүлж Д.Чойжамц хамба бид хоёрт итгэж “Ганданд өгдгөө өгсөн, МАХН-д өгөхгүй, харин та хоёрт хувьд нь цөөн тооны тоног төхөөрөмж бэлэглэе” гэсэн. Би Гандангаас, ард түмнээсээ  студийн 2 камер, 1 монтажны ширээ, хэдэн микрофон булааж авахдаа тулсан арчаагүй амьтан биш. Харин уламжлалт шашиндаа туслахсан л гэж бодно доо. Тэгсээр ч ирсэн”  гэсэн нь  ийнхүү бурхан шашны тэргүүнийг АТГ-т дуудахад хүргэсэн бололтой.

 Г.Энхтуяа



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top