“Өрхийн хөгжлийг хэмжихэд ажил олгогчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт чуулга уулзалт болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Яг одоо Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэл Улаанбаатар Хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, СБД-ийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний хэлтэс  зэрэг байгууллагуудаас хамтран “Өрхийн хөгжлийг дэмжихэд ажил  олгогчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газраас 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан зорилтыг хэрэгжүүлэхэд “Ажил олгогч эзэд” –ийн үүрэг их байгааг тэмдэглэв. Тус зөвөлгөөнд оролцсон нийт ажил олгогч эздээс гаргасан саналыг үндэслэн хэд хэдэн зөвлөмж гаргаснаа уулзалтанд  оролцогчид танилцуулсан юм. Тухайлбал “2012 оны эхний бүртгэлээр гаргасан ажилгүй, ажил идэвхитэй хайж байгаа гэсэн 1724 иргэн нэг бүрийг ажилтай болгох, хөдөлмөрийн тухай хуулийн 111-1 дүгээр заалтыг үндэслэн 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өөрийнхөө хамт олны нэг гэж хүлээн авч олны дэм, урам зориг өгөх, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ орлогыг нэмэгдүүлж ашгийнхаа тодорхой хувийг ажиллагсаддаа нэмэгдэл орлогын хэлбэрээр хувиарлах ямар боломж бололцоо байгааг судлаж үзэх болсон байна.  “Хаан” гэж өргөмжлөгддөг хэрэглэгчиддээ харьцангуй хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэн, үйлвэрлэлийн үргүй, өрхийн төлөвлөгдөөгүй зардлыг багасгаж  орлого нэмэгдүүлэх боломжийг судлан хэрэгжүүлж, зөвхөн брэнд бүтээгдэхүүн, брэнд үйлчигээгээрээ, шударга өрсөлдөцгөөх “гэх мэт иргэдэд хэрэгтэй олон санал санаачлагуудыг хийж хэрэгжүүлэхээр болжээ.

А.Чимгээ   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top