Нийслэлийн Архивын газраас жил бүр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудаас тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй ажилчидад мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулладаг.
Энэ жилийн хувьд мэргэжлийн зэргийн үнэмлэхийг авах болзлийг хангасан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа 30 ажилтанд “Ахлах” зэрэг, дөрвөн ажилтанд “Тэргүүлэх” зэргийн үнэмлэхийг олгохоор шийдвэрлэж, өчигдөр албан ёсоор гардуулж өгсөн байна.
Албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтнуудад мэргэшлийн зэрэг олгогдсоноор мэргэжлээрээ зөвлөгөө өгөн, бие даан мэргэжлийн санал дүгнэлт гаргах, сургалт явуулах эрхтэй болж байгаа аж.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )