Сорьцын баталгаагүй үнэт эдлэлүүдийг битүүмжилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Стандартчилал хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын хэлтэс, Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэстэй хамтран Дархан-Уул аймагт байгаа үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн зарж борлуулж байгаа үнэт эдлэлүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад  тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 22 үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний лангуу хамрагдсан байна.

Шалгалтаар Турк, Солонгос, Итали, Хятад улсаас импортоор оруулж ирсэн сорьцын баталгааны тэмдэггүй мөнгөн болон монетан эдлэлүүд, баталгааны шошго зүүгдээгүй алтан эдлэл зарж байжээ.Мөн  бүрмэл мөнгөн эдлэлийг бүрмэл гэж тодотгоогүй зарж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй, улсын сорьцын баталгаагүй алтан болон монетан, мөнгөн эдлэлүүдийг улсын сорьцын баталгаа хийлгүүлэхээр битүүмжлэн улсын байцаагчийн шаардлага өгчээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top