Иргэдийн бухимдлыг арилгав

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Цэцэрлэг хотноо Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит бус III хуралдаан болж, гурван асуудал хэлэлцсний дотор хоёр он дамжиж сунжирсан газрын тухай яриаг цэгцлэн шийдвэрлэжээ. ИТХ-ын энэхүү хуралдаанаар 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн төсвийн тодотгол, 2011 онд тус сумын давсан орлогыг хэлэлцэж батласан байна. Эрдэнэбулган сумын 20338 иргэн эрхээ эдэлж, газар өмчилж авах, ер нь газартай холбогдолтой асуудлууд гацаанд орчихсон байжээ.

 Дархан цаазат Булган уулын зүүн хормойд орон сууц барих, Тэрх худалдааны төвийн баруун талд, нэг, гуравдугаар 36 айлын орон сууцны ар, “Гурван тамир” компанийн орчим, гарааш, ТҮЦ, барилга барих нь цэвэр бохир усны болон холбооны зангилгаа шугам, авто замын төв их зам дайрсан, Цэцэрлэг хотын өнгө үзэмжид нийцэхгүй гэж үзээд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасч, маргаантай асуудлуудыг нэг мөр болгон, иргэдэд хуулийн дагуу гэр бүлийн зориулалтаар шинээр газар авах, өмчлөх боломж нөхцөлийг нээж өгчээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top