Бөө нарт ёс суртахууныг мэдүүлэх зорилготой эвлэл байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Монголын бөө мөргөлийн төлөөллүүд Бөөгийн нэгдсэн эвлэл байгуулж, өнөөдөр анхдугаар дээд хуралдаанаа хийж тэргүүлэгчдээ сонгожээ.  Бөө нарт ёс суртахууныг мэдүүлэх зорилготой тус эвлэлийн тэргүүлэгчдээр Бөө судлалын тэргүүн Д.Базарч, Төрийн зайран Д.Бямбадорж, бөөгийн “Голомт” төвийн тэргүүн н.Сүхбат, Бөөгийн нэгдсэн эвлэлийг үүсгэн байгуулагч, цагдаагийн хурандаа н.Жаргалсайхан, Бөөгийн судлалын академийн тэргүүн н.Одгэрэл нарыг сонгожээ. Мөн 13 аймгийн төлөөлөл оролцсон  бөгөөд халх, буриад, өөлд, урианхай зэрэг олон ястан үндэстний зайран, удган нийлсэн 50 орчим төлөөлөгч цуглажээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top