Чамайг ертөнцөөс буцахад чи л инээж бусад нь уйлж байхаар үнэн амьдар…” хэмээн эхэлдэг байсан билээ.Сүүлийн өдрүүдэд түүний чихрийн шижин өвчин илтэд хүндэрч, БНХАУ-д эмчилгээ хийлгэж байсан ч амжилтгүй болж тэрээр таалал төгссөн билээ. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг нийтэлж байна.
- Өглөөний мэнд. Та нэлээд эртэч хүн байх, тийм үү?
- Өглөө бүр 3 цаг 50 минутад босоод хэвшчихсэн юм. Цонхоор, эсвэл тагтан дээрээ гарч хөлхөх олны урсгалыг харж янз бүрийн дүгнэлт боловсруулна. Гэрээсээ 06 цаг гээд л гарна даа. Заримдаа гэрээсээ арав хоног гарахгүй амьдардаг. Би сар гэрээсээ гарахгүй байж үзсэн. Хүн төрөлхтний амьдралын арга барил янз бүр. Би ч гэсэн бусадтай адилхан нэг хэвийн амьдармааргүй байна. Хүн энэ дэлхийд унтах гэж ирсэн биш дээ. Энэ биеийг олж төрнө гэдэг ховор аз.
- Хотын шөнийн амьдрал тагтан дээрээс ямар харагдаж байна?
- Айлуудын цонх алдаг оног гэрэлтэй. Бүгд л шоронд орчихсон юм шиг бүргэд хаалганы цаана амьдарч байна. Шөнө үүдийг нь тогшвол хэн бэ гээд л айдаг. Амьдарч буй нийгмээ тийм түгшүүртэй болгочихсон. Тэр бүү хэл бүргэд хаалганаас илүү сайн цоожтой, төмөр хаалга хүсээд байна. Яаж ийм шорон шиг сэтгэлгээнээс буцаж гарах вэ. Энэ бол дэлхийн төрөлхтөнд ч хамаатай зүйл. Сая Японд болсон цунамигаар олон давхар цоожтой хамгаалалттай барилгууд урсаад явсан. Тэгэхээр цоожиндоо биш. Харин бид сэтгэлгээний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болоод хувирчихсан.
- Хотынхны сэтгэлгээ хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн үг үү?
- Үгүй, үндэстнээрээ тийм байна. Сүүлийн 20 жил ардчилсан нийгэм байгуулахдаа цэвэр оюун санааны яргалалд оруулсан. “Амьд мөртлөө үхсэн хүн байх юм” гэдэг шиг оюун ухааны хувьд амьд хүн алга. Би шөнө босдог нь унтаж чадахгүй дээ биш. Сэрээд тэр төмөр хаалгыг хардаг. Өдөр ирэх тусам тэр хаалганаас намайг энд хүчээр цоожилсон мэт энерги харагддаг.
- Тэгвэл Төгөлдөр гэж хүн байрандаа эсгийгээр хаалга хийчихвэл сэтгэлд чинь сэвгүй юм биш үү?
- Их сонин амьдралыг бид туулж байна. Том багагүй цэвэр агаарт нэг их хайртай болж. Агаарт гараад сэтгэлгээ, бодлынх нь утаа тортог арилдаг бол сайхан, тийм үү. Би залуустай уулзаж байнга өөрчлөлт ярьж явдаг хүн. Юм бүхнийг өөрчилмөөр байна. Бүр цэцэрлэгт дуулдаг “Болжмор болжмор хөөрхөн дөө Боов боорцогт дуртай даа” гэсэн дууг хүртэл өөрчилмөөр байна. Ийм шүлгээр хүүхэд хүмүүжүүлээд яах юм бэ. Мөн залуус маань авлигачин нөхдийн гар хөл болоод янз бүрийн холбоо байгуулдаг болчихлоо. Үүнийг даруйхан устгахгүй бол Монгол улс үе дамжсан авилгачидад эдүүлээд дуусна. Түүнээс хэдэн өндөр шилэн байшин барьчихаад улс орон хөгжиж байна гэж ярих нь утгагүй. Харин 21 мянган төгрөгт хүмүүс хэдэн өдрөөр оочерлохгүй болчихвол иргэдийн амьдралд дээшилж гэж бодно.
- Хоёулаа бүргэд хаалга ярьж байсан. Та эсгий хаалга байранд хийчих л дээ. Тэгвэл анхных нь болно шүү дээ?
- Барилга байгууламжийн дизайны хөгжлийг шүүмжлэхдээ биш юм. Ер хүн төрлөхтөн өөрсдийнхөө хийсэн зүйлд ялагдаж эхэлж байна. Хамгийн энгийн жишээг гэмтэлийн эмнэлэгт байдаг найз маань ярьдаг. “Роликноос унаж бэртээд гар хөлөө хугалчихсан хүүхэд өдөрт хэдэн арваараа ирж байна” гэнэ. Тэр хүүхдийн тоглоом яргачин болчихсон байгаа биз. Роликийг дахиад авч болно. Хүүхдийн хугарсан ясыг буцааж бүтэн болгож чадахгүй. Хэтэрхий их тансаг хэрэглээ сэтгэцийн өвчтэй болгож байна. Одоо байр болгон интернеттэй болчихсон. Шөнөжин интернет хэсчихсэн хүүхдэд маргааш нь багшийн хэлж буй үг бол утгагүй санагдана. Ийм зөв шийдэлгүй бүтээн байгуулалтын хөгжил дунд амьдарч байна. Тэгэхээр бүргэд хаалгыг эсгийгээр сольчихвол би сэтгэцийн өвчтэй болж хувирна. Гол нь дотоод сэтгэлээ өөрсдийн бүтээсэн зүйлдээ даруулж болохгүй.
- Тийм л дээ. Ингэхэд өглөөний зургаан цагт хотын төвөөр юу хийж алхах уу. Хүн ч цөөхөн байдаг шүү?
- Би юу хийх вэ дээ. Алхаж яваад IRISH юмуу Brouhaus-т ирдэг. Томоохон Pub л эрт онгойдог шүү дээ. Замд ТҮК-ийн хэдэн хүн зам шүүрдээд зогсч байдаг. Хааяа тэдэнтэй элдвийн юм ярина. Би нэгэнд нь 5000 төгрөг өгсөн. Баяндаа биш тэр хүн яагаад хог шүүрдээд зогсч байгаагаа мэдэхгүй учраас би өрөвдсөн юм. Тэд өглөө бүр чин сэтгэлээсээ хог цэвэрлэх гэж ирж байна уу, эсвэл өөр юм хайж явна уу гэдэг нь сонирхол татдаг. Яагаад гэхээр нэг нөхөр нэг удаа 200 мянган төгрөг олсон байгаа юм. Түүнээс хойш тэр эрт босвол ... Үргэлжлэлийг
ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 1 )
ахдаа харамсаад барахгүй байна да их санаж байна