Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аян нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа. Аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр “Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгуулж нийсэллийн иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд бүх газрууд 10.00 цагт их цэвэрлэгээндээ гарлаа. Тухайлбал ЗАА-наас Баянзүрх дүүрэг дэх “Нарантуул”, “Даймонд”, “Эйч энд эйч фүүдс”, “Хан талст”, “Сандей плаза”, “Нармон”, Сүхбаатар дүүрэг дэх “Монгол глобал”, “Говь түшээ”, Чингэлтэй дүүрэг дэх “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэ булган”, “Анко”, “Алтжин хүнс”, “Хүчит шонхор”, Баянгол дүүрэг дэх “Барс импекс”, “Чингис трейд”, Хан-Уул дүүрэг дэх “Мишээл экспо” ХХК-иудад өнөөдөр үйл ажиллагаагаа хааж, гадна, дотно орчноо цэвэрлэн, хогоо ачиж зайлуулах ажиллагаанд оролцох юм.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )