Монгол улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран зохион байгуулах жагсаалын дууны уралдаан зарлажээ.
Уг уралдааны зорилго нь Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлын хүрээнд жагсаалын дууны шилдэг бүтээлийг тодруулах, дууны урын санг шинэ уран бүтээлээр баяжуулахад дэмжлэг үзүүлэх, иргэдэд энхийг сахиулах үйл ажиллагааг сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, жагсаалын дууг сурталчилан нийтийн хүртээл болгоход оршиж байгаа аж. Жагсаалын дууны уралдааны I шат 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, II шат 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Цэргийн соёлын төв өргөөний концертын танхимд зохион байгуулагдах юм байна.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )