ОЮУНЛАГ УРИА ТББ нь Монголын сурагчдын холбоотой хамтран “ОЮУНЫ СЭРҮҮЛЭГ” лекцийг 2012.05 сарын 01-нд Монгол бөхийн өргөөнд 16.00 цагт 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. ОЮУНЫ СЭРҮҮЛЭГ лекц нь өнгөрсөн оны 4 сарын 8-нд МҮЭСТ Ордонд амжилттай болж байсан. Цаашид тус лекцийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсон билээ . Энэхүү лекц нь ЕБС-ийн төгсөгчдөд зориулж үнэ төлбөргүйгээр ганцхан удаа болно.
“ Өөрийгөө олохуй” сэдвээр Монголын илтгэх урлагийн загалмайлсан эцэг, уран илтгэгч Б.Гэрэл
“Хайрын харилцааны үнэ цэнэ” сэдвээр Өүлэн Эхийн Оюуныг Бадраах Төвийн тэргүүн хуульч гэр бүл судлаач Л.Нарантуяа
Мэргэжлээ хэрхэн зөв сонгож шилдэг мэргэжилтэн болох вэ ? сэдвээр “Оюунлаг УРИА ТТБ-ын тэргүүн Э.Сайнбаяр тус тус уншина.
Ашгийн бус энэхүү үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр хувийн их дээд сургуулиудын анхдагч Сэрүүлэг Дээд Сургууль ажиллаж байгаа бөгөөд оюуны хөгжлийг дэмжин Мигма Электроникс ХХК, Монгол Бөхийн Өргөө, Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжигч Түүчээ сан хамтран ажиллаж байна.
Мэдээллийн ивээн тэтгэгч:
ТМ телевиз, Залуучуудын ҮНЭН сонин, Сурагч сонин, Залуусын Радио 102.1, Р3 100.9 FM
www.TOP.mn, www.ZALUU.com , www.ZINDAA.mn, www.UNEN.mn, www.SONIN.mn, www.EMCH.mn, www.UNDESTEN.mn, www.AMJILT.com сайтууд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )