Залуучуудын зөвлөлийн чуулга уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21


Өнөөдөр МоАХолбооны дэргэдэх залуучуудын зөвлөлийн чуулга уулзалт боллоо. Тус  уулзалтаар залуучуудын зөвлөлийнхөө үндсэн дүрмийг батлан, цаашдын үйл ажиллагааны зорилго, зорилт, зохион байгуулалтын асуудлуудыг  хэлэлцсэнээс гадна салбар холбоодын залуучуудын зөвлөл чууллаа. Энэ үеэр мөн нийслэлийн Баянзүрх дүүргйн МоАХолбооны залуучуудын зөвлөлийн чуулга уулзалт болсон юм. Тус чуулганд дүүргийн МоАХолбооны дарга С.Майнбаяр, МоАХолбооны залуучуудын зөвлөлийн дарга Ө.Шижир тэргүүтэй,  гишүүд дэмжигчид оролцов.

Чуулганаар Баянзүрх дүүргийн  залуучуудын зөвлөлийн удирдах зөвлөлийг сонгож, байгууллагынхаа зорилго, зорилтыг тодорхойлсон бөгөөд МоАХолбооны залуучууд Цагаан морин жилийн хувьсгалын ололтыг баталгаажуулан хамгаалж, Монголын нийгэмд тулгарч байгаа асуудал бүхэн залуучуудад шууд тусдаг тул  тэднээс хамтын гарц шийдлийг шаардаж байгааг санууллаа.

 А.Төмөрсүх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top