Шар усны үерт нэг хүний амь эрсдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21

Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр "Буянт" голын ойролцоо гар аргаар хувиараа алт олборлож байсан 27 настай, эрэгтэй А гэгч шар усны үерт автан амь насаа алджээ.

 3 дугаар сарын 31 -ны өдөр оройны 20 цаг 25 минутанд ОБГазарт Шарын гол сумын Санжинт багын нутаг дэвсгэр "Буянт" голын ойролцоо алтны цооногт 3 хүн осолдлоо гэсэн дуудлага иржээ.

 Ослын дагуу Аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид, "Шарын гол"-ын Аврах гал унтраах 55-р анги 1 автомашин 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 2 иргэнийг нь эсэн мэнд гарган авсан байна. Харин хамгийн доор байсан 27 настай иргэн А нь цооногтоо нас барсан байна.

 Нийт нутгаар дулаарч цас мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top