“ Чингис хаан” Д.Баасанжав “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 23

Өвөр Монголын  нэрт жүжигчин  Монголын үзэгч түмэнд “Чингис Хаан” олон ангит киногоор танил болсон жүжигчин Д.Баасанжавыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Алтан гадас” одонгоор шагналаа.

 Д.Баасанжав БНХАУ-ын нэгдүгээр зэргийн жүжигчин бөгөөд саяхан нээлтээ хийсэн “Аравт” кинонд тоглосон юм. Тэрбээр: Монгол улсын Ерөнхийлөгчөөс энэ хүндтэй шагналыг гардан авсандаа туйлын их баяртай байна. Миний бүтээсэн “Чингис хаан” олон ангит киноны дүр монголын ард түмэнд хүрчээ. Тиймээс би энэ хүндтэй шагналыг авлаа” гэв.

Түүний бүтээсэн “Аравт” киноны захирагч баатрын дүр нь манай кино сонирхогчид, нийт үзэгчдээс сайн гэсэн үнэлгээг аваад байгааг дашрамд дуулгая.

А.Төмөр

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top