Хятад дахь Монголчууд уламжлалaa алдаж байгаадаа харамсаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

 

Өнөөдөр ийм гарчигтай мэдээлэл  CNN-ээр гарлаа. Уг мэдээлэлд Өвөрмонголчуудын талаар дурьдсан бөгөөд тэд нүүдэлчин Монгол өв соёл, уламжлалаа алдаж байгаа тухай нэгэн малчнаар төлөөлүүлэн үзүүлжээ. Ингээд тус мэдээг орчуулан хүргэе.

Монгол хүн морин дээр төрдөг гэсэн үг байдаг. Энэ нь Монголчуудын хувьд хичнээн чухал үг болохыг Өвөрмонголын Хөх хотын оршин суугч Баочен тайлбарлав.

Түүний өвөг эцэг 200 жилийн өмнөөс мал маллаж эхэлсэн бөгөөд өдгөө Баоченд  400 орчим адуу байдаг ажээ. Түүнийг бага байхад Монголчууд хонио хотлуулахдаа морь унaдаг байсан бол одоо зөвхөн мотоцикль унаж хариулдаг байна. Үүний зэрэгцээ малаа бэлчээрлүүлэхдээ өвсний шимийг дагаж бус хашаандаа бэлчээдэг нь нүүдэлчин Монголын амьдралын хэв маягыг ихээхэн өөрчилж байгаа гэнэ.

Харин энэ цаг үед Ар Монголд уул уурхай, эртний соёлын хооронд “мөргөлдөөн” гарч байгаа юм. Гэхдээ тус улсын Засгийн газраас уул уурхайн компаниудтай хамтран түүх соёлын биет өвийг хамгаалахад анхаарч ажиллаж байгаа юм.  

Өнөөдөр тус улсын Засгийн газраас язгуур урлагаа хөгжүүлэн, дэлхий нийтэд таниулахын төлөө олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Харин тус улсын язгуур урлаг нь Хятадын язгуур урлагтай төстэй болохоор ЮНЕСКО-ын соёлын өвд амжиж бүртгүүлэх нь асуудал болоод байна гэжээ.

А.Баярмаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top