Зам гарч явсан хүүхдийг дайрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

 

 

Өнөөдөр Баянгол дүүргийн нутаг, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарсан байна.  УНИ 09-66 улсын дугаартай Ланд круйзер маркийн авто машины жолооч зам гарч явсан 7-8 орчим насны хүүхдийг дайрч,  чирснээс сургуулийн хүүхэд амь насаа алджээ.    

 Уг хэргийг замын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд уг машиныг жолоодож явсан эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна.

 Г.Энхтуяа

 Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top