Б.Мөнгөлдэй ээжээсээ муурын зураг гуйжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

Этгээд сонин, өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүдээрээ загварынхан дундаа гайхагдсан чөлөөт уран бүтээлч Б.Мөнгөлдэйг тун ч сонирхолтой зан авиртай нэгэн гэх. Түүнийг хөгжөөх гээд онигоо яриад эхэлбэл харин ч бүр дурамжхан ханддаг талаар найзууд нь шивэр авир хийлцдэг аж. Яагаад ч юм бэ, инээд нь хүрдэггүй болохоор онигоо сонсч цагаа дэмий үрэхийг хүсдэггүй гэсэн. Үүний зэрэгцээ, багадаа хүүхэлдэйгээр тоглож наадах дургүй байсан тэрбээр голдуу эмэгтэй хүний гоёмсог дүрстэй хайчилбар л цуглуулдаг байжээ. Харин нэгэн удаа ээжийнх нь зурсан муурын зураг түүнд ихэд таалагдсан юм байх. Гэтэл ээж нь Б.Мөнгөлдэйд энэ зургаа өгөхгүй гэж тэрүүхэндээ л жаахан юм болсон гэдэг. Мэдээж хэрэг, нэг л сайхан нартай өдөр энэхүү зургаа түүнд бэлэг болгон өгч, маш их баярлуулсан талаар Б.Мөнгөлдэй одоо ч дурсах дуртай байдаг юм билээ.  

Р.ЕСҮЙ

"Үндэсний мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (119.40.97.94)  2025 оны 03 сарын 13

Энэ доорхи Даагий яав ч олигтой хүн бишээ

1  |  0
даагий (202.131.231.250)  2025 оны 03 сарын 13

Ямар муухай стил имижтэй юм бэ. Ийм охидыг ер нь хэн тоох вэ дээ. ёооё дотор муухай болчихлоо. Аягүй бол өөрсдөө жинхэнэ адгуусан явд****тангууд юм байна л дөө.Тэнэг царайтай юм бэ яаж чам шиг юмнаас хүсээд ч хүүхэд гарахгүй мэдээ. бурхан мартсан амьтад уу эд нар чинь

1  |  0
Top