Хорих ангид гал гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 417 дугаар ангид өнгөрсөн баасан гарагт гал гарчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах тус хорих анги нь  ялтны таван байртай юм байна. Гэтэл таван байрны нэг нь шатжээ. Төв аймгийн онцгой байдлын ажилтнууд галын шалтгааныг цахилгааны гэмтлээс болсон гэж дүгнэсэн байна. Баасан гарагийн 17.00 цагийн орчимд гарсан уг галыг 20.00 цаг өнгөрч байхад бүрэн унтраажээ. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

 

С.БАЯР

"Үндэсний мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top