Цэнгээний газрууд цэвэрлэгээнд тааруу оролцжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 24

  Орчны ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд Баянзүрх  дүүргийн Засаг даргын А/119 тоот захирамжаар 2012 оны 04-р сарын 21-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрийн 28 хороо, аж ахуйн нэгж, байгууллага, Их дээд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт Засаг даргын захирамжийг хүргүүлэн ажиллав. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад хяналт тавьж цэвэрлэгээнд биечлэн оролцов.

Цэвэрлэгээнд 28 хорооны  1577 аж ахуйн нэгж байгууллагын 11620 хүн, Ерөнхий боловсролын  19 сургуулийн 4074 хүн, 8  их дээд сургуулийн 1156 хүн, 25 цэцэрлэгийн  262 хүн 101 СӨХ-ийн 749 хүн, 79 төрийн байгууллагын  520 албан хаагч, дотоодын цэргийн 0164, 805, 032, 015-р ангийн 320 цэрэг гарч цэвэрлэгээний ажилд оролцов.  Нийслэлийн Хот тохижилтын газраас гэрээгээр явдаг 13 машин, “Баянзүрх Тохижилт” ХХК-ын 10 машин, нийт  23 хог тээврийн машин ажиллаа. Тус цэвэрлэгээгээр дүүргийн хэмжээнд нийт  259750 м2 талбайн 192,4 тн хогийг 42 рейсээр цэвэрлэж тээвэрлэв.

Засаг даргын орлогчийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж Энхтайваны өргөн чөлөө,  Их тойруу, Дандар, Намьянжү, Токио, Доржийн гудамж, Дандарбаатарын гудамж, Дамдинсүрэнгийн гудамж, Дарь эхийн зам, Цайз захын уулзвар, Шар хадны зам дагуу, Цагдаагийн академийн өргөн чөлөө зэрэг нийт 30 байршлийн цэвэрлэгээ хийгдлээ.

            Бүх нийтийн их цэвэрлэгээнд цэргийн анги нэгтгэлүүд, Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон хувийн  байгууллага, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцлоо.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 34 улсын байцаагч цэвэрлэгээний явцад хяналт тавьж, шалгалтын хүрээнд 62  аж ахуйн нэгж, байгууллага, 12 иргэнийг газар дээр нь шаардлага тавин цэвэрлэгээнд гаргаж, 5 аж ахуйн нэгжид тус бүр 3 заалттай улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан 2 аж ахуйн нэгжид хуулийн дагуу 175,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллав.

Цэвэрлэгээнд оролцсон Төрийн байгууллагын албан хаагч, Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, оюутан, сурагчдыг 3300 шуудай, 3000 бээлийгээр хангаж цэвэрлэгээний ажилд хамрууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон байгууллага:

1 дүгээр хорооны  Петровис ШТС, Номин дэлгүүр, Хонгор тайшир ХХК, 2 дугаар хорооны 805-р анги, Баянзүрх моторс ХХК, Их ноёд ХХК, Дорнод сибирийн дээд сургууль,

СӨХ-үүд, 14 сургууль, Их засаг их сургууль ,  6 дугаар хорооны Баянзүрх худалдааны төв, 21-р сургууль, элит СӨХ, Шинэ сонголт тавилгын дэлгүүр, 10 дугаар хорооны ШШБЕГ-ын 421-р анги, Ирвэс трейд ХХК, Эм-Си-Эс тайгер ХХК  15-р хорооны Наран косметик ХХК, Хөх нуруут ХХК, Шанель төв, 17 дугаар хорооны Ессо ХХК, Од мөнх,  Да хүрээ трейд ХХК, Монголросцветмет нэгдэл,  Цэргийн төв эмнэлэг,032-р анги, Их цайз худалдааны төв зэрэг байгууллагууд идэвхитэй сайн оролцлоо.

Хангалтгүй оролцсон байгууллага:

2 дугаар хорооны КМТСургууль Мираж караоке, 3 дугаар хорооны Хэрлэн буян ХХК,Энхлэн гүүр зочид буудал, 7 дугаар хорооны Мама, Стела солонгос хоолны ресторан, Хаан банкны салбар, 22 дугаар хорооны Асайт худалданы төв, Доной зах, Хэрлэн ундрага хүнсний дэлгүүр зэрэг газрууд дутагдалтай оролцлоо.

Цэвэрлэгээ сайн зохион байгуулсан хороо:

2, 7,  9,  10, 15, 17, 18  дугаар хороод манлайлан ажилласан ба дүүргийн нийт хороод бүх нийтийн их цэвэрлэгээ сайн зохион байгууллаа.

Цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн оролцсон хэлтэс албад:

Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс, Биеийн тамир спорт хороо,  Гэгээрэл хөгжлийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс  манлайлан ажилласан бөгөөд Засаг даргын дэргэдэх хэлтэс албад болон төрийн байгууллагын албан хаагчид бүх нийтийн их цэвэрлэгээнд маш сайн оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top