“Зэс эрдэнийн хувь”-ийнхан жагсаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй гэх шалтгаанаар ашиглагдахгүй байгаа овоолгуудыг эзэмших зорилгоор байгуулагдсан “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчид яг одоо Төрийн ордны баруун талд жагсаал хийж байна.

Тэд Эрдэнэт үйлдвэр болон Төрийн өмчийн хорооны удирдлагаас зөвшөөрөл хүсч удаа дараа хандсан ч нааштай шийд өгөөгүй юм. Улмаар тэд Ерөнхий сайдаас энэ асуудлыг цэгцэлж өгөхийг хүсчээ. Гэвч Ерөнхий сайд мөн л тэднийг үл тоосон байна. Тиймээс өнөө өглөө Эрдэнэтээс тус компанийн хувьцаа эзэмшигч 500 гаруй хүн хүрэлцэн ирж, шаардлагынхаа хариуг авахаар ийнхүү жагсаал хийж байгаа аж.

Жагсаалд оролцогчид “Бид эх орон төрсөн нутагтаа хуулийн хүрээнд ажиллаж хөдөлмөрлөж, амьдрал ахуйгаа өөд татахыг л хүссэн. Харин тийм боломжийг төр засаг олгохгүй байна. Шаардлагынхаа хариуг авч, асуудлаа нааштайгаар шийдүүлтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээж байна.

А.Төмөрсүх

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top