Үлээвэр цохивор хөгжимчид хамтран тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

 

Энэ онд Улсын Филармонийн хувьд онцгой жил болж байгаа билээ. Учир нь үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавын мэндэлсний 85, симфони найрал хөгжмийн 55 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээн дэх томоохон тоглолтууд зохион байгуулагдаж байгаагийн  нэг нь яах аргагүй үлээвэр цохивор хөгжимчдийн хамтарсан тоглолт юм. Улсын Филармонийн удирдаач  Б.Батбаатарын хувьд энэ тоглолт анхных бөгөөд тоглолт энэ сарын 27-нд болох ажээ.

Александр Арутюняны нарийн бүрээнд зориулсан гайхалтай концерт энэ үдшийг чимэхийн зэрэгцээ гуулин үлээврийн квартет/дөрвөл/ квинтет /тавал/-ийн  содон  аялгуу энэ үеэр эгшиглэх болно.

А.Баярмаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top