Манай улсад 20,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

 

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хэд байгаа нь одоогоор тодорхойгүй ажээ. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд анхаарч судалгаа явуулсан түүх байхгүй гэхэд хилсдэхгүй.  Харин  2010 онд хийсэн хүн амын тооллогоор 20,000 орчим хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл олон улсын байгууллагуудын судалгаагаар манай улсад 32,000 хүүхэд байдаг гэнэ.  

Тэгвэл тэдгээр хүүхдийн  40 хувь нь  цэцэрлэгт хамрагддаг бол сургуульд 15 хувь нь л хамрагддаг байна.  Харамсалтай нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдийн тоо анги өгсөх тусам багасдаг байна.  

Дашрамд дурьдахад Японд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэгийн болон сурах зардлыг  төрөөс бүрэн даадаг байна. Харин манай улсад энэ талаар  анхаарч ажилладаг байгууллага цөөн байдаг бөгөөд  хөрөнгө мөнгө, хүн хүч, хууль дутмаг байдаг ажээ.

А.Маша

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top