С.Батсүх: Бөгж, бугуйвч, цаг миний мөнхийн хобби

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

Олон сайхан бүтээлээр ард түмнээ мялааж яваа Завхан нутгийн Гавьяат С.Батсүхтэй сонирхдог зүйлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.

- Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
- Юм бодож суух дуртай. Мөн ан гөрөө хийж, хээр хэвтэх сонирхолтой. Аялсан газруудаасаа дурсгалын зүйл авдаг зуршил минь миний хобби юм даа.

- Ямар зүйл худалдан авдаг вэ?
- Шар өнгийн урлагийн бүтээл авдаг. Цөгц, хөөрөг, бөгж, бугуйвч гээд багагүй зүйл бий.

- Таныг найзууд чинь олон хөөргөөр гангардаг гэх юм билээ?
- Нэг их олон биш ээ. 10 гаруй л хөөрөг бий. Өндөр өртөгтэй ч биш. Хамгийн сүүлд нил яагаан болор хөөрөг авсан. Бас нэг хобби гэвэл бөгж, бугуйвч, бугуйн цаганд дуртай шүү.

- Таныг дуулж байхад бөгж, бугуйвч чинь их содон харагддаг?
- Хүүхэд байхдаа гуулин бугуйвч зүүдэг байлаа. Одоо бол цэвэр алтан бугуйвч зүүдэг. Эр хүн бөгж, цаг, бугуйвчаар гангардаг гэж боддог. Үнэт эдлэлээр хийсэн 4-5 бугуйвч, мөн тооны бөгж бий.

- Цаашид Таны хобби өөрчлөгдөх болов уу?
- Би нэг хэсэг буу цуглуулдаг байсан. Манай нэг найз зэвсэг цуглуулах муу гэхээр нь больсон. Бөгж, бугуйвч, цаг гурав л миний мөнхийн хобби юм даа.

Б.АНХЦЭЦЭГ

Эх сурвалж: ҮНЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top