Нэвт хардаг гар утас

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

      Зөгнөлт зохиолууд дээр л гардаг ер бусын зүйлс биеллээ олж байгаагийн нэг тод жишээ нь яг л рентген аппарат шиг юмыг нэвт шувт хардаг гар утсыг эрдэмтэд зохион бүтээсэн явдал юм гэж Daily Mail-д  Rob Waugh бичжээ. Асар өндөр технологиор бүтээгдсэн чип ялтас нь хана, мод, хуванцар, цаашлаад бөс даавуу /хувцас/-г ч нэвт харах боломжийг олгож байгаа ба эмч нар энэ шинэ технологийг хавдрын өвчлөлийн үед хүний биеийг харахад ашигласнаараа хорт рентген цацраг  ялгаруулдаг нүсэр, үнэтэй тоног төхөөрөмжийг зайлшгүй хэрэглэх шаардлагагүй болох юм байна. Шинэ чиг хандлагын дагуу уг утасны загварууд нь дотроо хэд хэдэн линз ашиглахгүйгээр маш бага давтамж бүхий үелзлэлтэй дохиоллын тусламжтайгаар бүтээгдэх ба ингэснээрээ овор хэмжээ, үнэ ханшийн хувьд багасах боломжтой юм.

Д. Мягмарсүрэн


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top