Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тогтсон уламжлалын дагуу өнөөдөр нийслэл хотын иргэдтэй уулзана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр энэхүү уулзалтыг хийдэг бөгөөд Ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултдаа хариулт авахыг хүссэн нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцдог юм.

Нийслэлийн иргэдтэй хийх уг уулзалтад Улаанбаатар хотын удирдлага оролцох бөгөөд энэ үеэр хоттой холбоотой асуудлуудаар иргэд хүссэн асуултаа тавьж тэднээс мөн хариулт авах боломжтой юм. Энэ удаагийн уулзалтад манай улсад суугаа зарим орнуудын элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлжээ.

Уулзалт өнөөдөр Төрийн ордонд 15.00 цагт эхэлнэ. Бид  энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.

А.Төмөр


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top