Анна Цэндина Шинжлэх ухааны академид зочилж лекц уншина

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

Нэрт эрдэмтэн, академич  Цэндийн Дамдинсүрэн агсны охин Анна Цэндина Монголд иржээ. Тэрээр сүүлийн  үед Монголын алтан ургийнхны түүх, дундад зууны үеийн Монгол орны ахуй байдал, бурхны шашны уран  зохиолын сэдвийг түлхүү судлаж байгаа бөгөөд ОХУ-ын  Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессороор ажиллаж байгаа.  Анна Цэндина монголд цөөхөн хоногоор ирсэн бөгөөд маргааш  Шинжлэх ухааны академид зочилж, “ОХУ дахь Монгол судлалын орчин цагийн тойм” сэдвээр лекц унших юм байна.

А.Чимгээ     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top