Тайван жагсаал хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

4-р сарын 26. Чернобылийн атомын цахилгаан станцад болсон ослын 26 жилийн ой.  Мөн Дэлхийн нийтийг цочроосон уг ослын хохирогч  болсон 43,000 оршин суугчидтай  Украйны Припять хотын иргэд болон ослын хор хөнөөлийг багасгахаар ажилласан 100 мянган цэрэг эрс болон 400 мянган ажилчин, инженер, эмч сувилагч, эрдэмтэд, энгийн ард иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Харин  энэ өдөрт зориулсан  ANM / Anti Nuclear Movement/  бүлэг тайван жагсаалыг маргааш 26-нд 14 цагаас хийх гэж байна. Жагсаалыг УИД-ийн урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгээс Сүхбаатарын талбай хүрэх маршрутын дагуу хийх аж. Энэхүү жагсаалыг   ANM / Anti Nuclear Movement/ бүлгийн тухайд Монгол оронд цөмийн хаягдал булшлах бас үйлвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй хүмүүсийн нэгдэл бөгөөд уран, атом, цөмийн хор хөнөөлийн талаар  олон нийтэд сурталчлан  таниулах, мэдээлэх сэрэмжлүүлэх зоригтой бүлэг аж. Маргаашийн жагсаалд   тус цөмийн эсрэг хөдөлгөөн болон Байгаль орчны ТББ-уудын холбоо хамтран зохион байгуулж  байгаа бөгөөд бусад төрийн бус байгууллагууд, иргэдийн хөдөлгөөн оролцох аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top