Монгол залууг хөнөөсөн солонгосыг шүүх хурал энэ сарын 27 -нд болно. БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол залуу тэндэхийн иргэнд зодуулж, амиа алдсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ.
Тус хотын Гватан дүүргийн Чанман хороонд байрлах дэлгүүрийн гадна БНСУ-ын иргэн, 31 настай Ха Му гэх залуу 28 настай Б хэмээх монгол залуугийн амийг хөнөөсөн болохыг тус улсын хууль сахиулагчид тогтоосон. Гэмт этгээдэд холбогдох шүүх хурал хойшилсон бөгөөд энэ сарын 27-нд анхан шатны шүүх хурал нь болох тов гарчээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )