Яг одоо В.Нямхандыг шүүх хурал болох гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

Өнөөдөр 10 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд Төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт холбогдсон ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг шүүх хурал болох гэж байна. Хуралд улсын яллагчаар Е.Сагсай, өмгөөлөгчөөр Ж.Цэрэнжээ, шүүгчээр Ё.Цогтзандан нар оролцох юм байна.

Түүнийг Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоодвол 16-25 жилийн хорих ялаар шийтгэх заалттай ажээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top