Сэрчмаа багшийнхаа тоглолтонд оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26


Дуучин Сэрчмааг зургаан настай Хөгжим бүжигт ороход ноотны багш нь хөгжмийн зохиолч “Сахал” Г.Пүрэвдорж байжээ. Зургаан настай хүүхдийн анхаарал сарнихдаа амархан байдаг. Үүнийг мэдэхийн дээдээр мэддэг багш нь ноотыг цээжлүүлэхийн тулд хөгжилтэй дууны арга хэрэглэдэг байжээ. Охидыг нь хонь, хөвгүүдийг нь хүн болгоод хоёр талд зогсооно. Сэрчмаа үсний цагаан туузаа хөөрхөн гэгч нь зүүчихээд дунд нь дуулж зогсдог байж. “Хонь минь чи хаана байна?” гэж хөвгүүд нь хоолой мэдэн цахиртуулахад, охид нь “Эзэн минь бид энд байна” хэмээн чангаар инээн дуулсаар нэг мэдэхэд ноотоо цээжилчихсэн байсансан хэмээн дурсан ярьжээ.

Сэрчмаа багшийгаа “Монголын номер 1 гармонитай хөгжмийн зохиолч” гэж бодож явдгаа нуусангүй. Тиймээс 5 сарын 25, 26-нд Г.Пүрэвдорж багшийгаа анхны тоглолтоо хийхэд нь туслаад явж байгаа аж. Түүний дуулж олонд танигдсан “Эрх саран”, “Нандин эрдэнэ” дуунуудыг аяыг “Сахал” Пүүжээ багш нь зохиосон билээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top