“Бодлын хулгайч” хамгийн олон төрөлд нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

Монголын кино урлагийн салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг үзэгчдэд таниулсан “Улаанбаатар” кино наадам ирэх тавдугаар сарын 12-нд болно. Тус наадамд нэр дэвших бүтээлүүдийг тавдугаар сарын 1 хүртэл хүлээн авах юм байна.

 “Улаанбаатар” кино наадмын үеэр “Шилдэг кино”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн жүжигчин”, “Шилдэг эрэгтэй эмэгтэй туслах дүрийн жүжигчин”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг дэбют кино”, “Шилдэг хөрөнгө оруулагч”, “Үзэгчдийн таашаал хүртсэн шилдэг кино” зэрэг 20 төрлөөр ялагчийг тодруулна. Энэ жилийн Улаанбаатар кино наадмын Академийн шагнал гардуулах ёслолд “Бодлын хулгайч” кино хамгийн олон төрөлд нэр дэвших магадлалтай байгаа аж.

 Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд анх удаа зохиогдсон “Улаанбаатар” кино наадамд нийт 34 кино нэр дэвшиж, 19 номинациар шилдгүүдээ тодруулж байжээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top