Наран мандах нутгийн залуус чуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

Сүхбаатар аймгийн залуучуудын 2-р чуулга ирэх бямба гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэхүү уулзалт нь оюутан залуусын сурч хөдөлмөрлөх, ажлын байртай болох боломж, цаашдын хөгжлийг тодорхойлох, орон нутгийн удирдах байгууллагын зүгээс энэ чиглэлээр баримталж буй бодлогын талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцах, мэдээлэл авах, харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох, арга туршлага хуваалцах, хамтран ажиллах боломжийг бий болгох зорилгоор зохиогдож байгаа юм.

Чуулга уулзалтанд Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Зөвлөх Н.Ганибал, Аймгийн Албаны Зөвлөл, “Наран Мандах Нутаг” уран сайхны олон ангит киноны уран бүтээлчид, Монголын Томоохон Аж Ахуйн Нэгж, Компаниуд Хүний нөөцийн мэргэжилтнүүд тус тус оролцоно.

Дашрамд дуулгахад уулзалтаар олон сонирхолтой хөтөлбөр үйл ажиллагаа явагдах юм байна.

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top