Дарханы Засаг дарга Г.Эрдэнэбатын ”фракцийн” гурван хүнийг баривчилсан уу

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

 Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Засаг дарга Эрдэнэбатын удирдлаганд  ажилладаг гурван  хүн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныханд гэрээсээ баривчлагдсан гэх мэдээлэл манайд ирлээ.  Баривчлагдсан хүмүүс  нь  “Чингис хаан” банкны захирал Ганболд /Сүүлд Алтан тос гэдэг ургамлын тосны үйлдвэр байгуулсан/,  Дархан-Уул аймгийн халамж үйлчилгээний албаны дарга Сүхбаатар,  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Баяраа нар гэнэ. Энэ гурван хүний баригдсан гол шалтгаан нь Дархан-Уул аймгийн удирдлагуудтай нийлж их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгтэй холбоотой байж магадгүй аж.

 Баривчлагдсан гурван хүнээс гадна  дахин баривчилгаа хийгдэх шуум гадуур тарсан бөгөөд ДИБИЭС телевизийн захирал Түвшинбат гэгч нэмэгдэх магадлалтай байгаа  юм байна. Түвшинбат  өөрийн компанийн барилга барьсан газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргатай хамтарч учир битүүлгээр тохироо хийж авсан нь тодорхой болоод байгаа сурагтай.

 Г.Энхтуяа

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top