Химийн хорт бодисоос сэргийлэх үзүүлэх сургалт болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

Химийн хорт болон аюултай бодис, хими, биологийн хордолтоос хамгаалах үзүүлэх сургалт яг одоо Орбит дахь ОБЕГ-ын 122 дугаар ангид явагдаж байна. Энэхүү үзүүлэх сургалтыг “Тамбов цэргийн химичид” ТББ, ОБЕГ-ын Аврах анги, МХЕГ-аас хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр химийн хорт болон аюултай бодисны хэрэглээ монголд, өнөөгийн байдал, химийн хордлогоос урьдчилан сэргийлэх хордлогийн үед ямар арга хэмжээ авах зэрэг сэдвээр мэдээлэл өгнө. Түүнчлэн дээрх сэдвээр оролцогчдод химийн хорт бодистой ажиллах дадлага сургуулилт хийлгэх аж.

А.Төмөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top