Азтай зорчигч удахгүй тодорно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

 

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны санаачлагаар хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчин явж буй иргэдийн дунд “Азтай зорчигч” шалгаруулалтын 2 дахь удаагийн тохирлын арга хэмжээ 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10:30 минутанд Сонгинохайрхан автовокзалын гадна талбайд болно.              

Тус арга хэмжээг зохион явуулснаараа хууль бус тээвэрлэлтийг бууруулах, зорчин явагч нь амь насны даатгалтай баталгаат тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхэд чиглэгдэхэд гол зорилго оршино.

Төрийн зохицуулалтаар үйлчилж буй стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочоор тээвэрлүүлж, тухайн тээврийн хэрэгсэл нь замд цаг агаарын нөхцлөөс болж хоноглох саатах үед буудал хоолны зардал, зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалд хамрагдах зэрэг давуу талтай юм.

Тохирлоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 61-н чиглэлээр үйлчлүүлсэн 61 зорчигчийг улирлын хугацаандаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг, 10 зорчигчдод тус бүр 100,000 төгрөг нийт 71 зорчигчийг шалгаруулна.

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтыналба нь хот хоорондын тээвэрлэлтийг 21 аймаг, алслагдсан 3-н дүүрэг,94 сум суурин, 69 чиглэлд 54 аж ахуйн нэгж байгууллагын 930 тээврийн хэрэгслээр өдөр бүр, цаг бүрийн давтамжаар тээвэрлэлт гүйцэтгүүлж байна.

Оюутан сурагчдын амралт, аялал зугаалга гээд Улаанбаатар хотоос - хөдөө орон нутаг, хөдөө орон нутгаас - Улаанбаатар хотын чиглэлд зорчигч урсгал өмнөх оныхоос ихсэх төлөвтэй байгаатай холбогдуулж зарим чиглэлд иргэдийн хүсэлтийн дагуу нэмэгдэл цагийн хуваариар тээврийн хэрэгсэл гарган ажиллах юм байна.

Жич: Нэмэгдэл тээврийн хэрэгсэл гаргах үед нийтийн тээврийн тогтсон үнэнд өөрчлөлт орохгүй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top