Алдарт “Гэнжийн туульс” монголын тайзнаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Өчигдөр  УДЭТ-ын тайзнаа дэлхийн анхны роман гэж тооцогддог  алдарт “Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн  “Эсрэг дурлал” хэмээх драмын жүжиг тавигдлаа.  Уг жүжгийг Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан тавьж байгаа бөгөөд  зохиолыг сэтгүүлч, зохиолч Б.Галаарид бичиж, найруулагчаар нь  тус театрын найруулагч  МУУГЗ Ч.Найдандорж ажилласан байна. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон  хайрын тухай өгүүлэх “Эсрэг дурлал”  энэ сарын  29-ыг дуустал УДЭТ-т тоглогдох аж.  Тус жүжигт  драмын театрын шилдгүүд болох  МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь болон залуу үеийн чадварлаг  уран бүтээлчид тогложээ. Харин Гэрэлт ханхүү Гэнжийн дүрийг тус театрын залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар бүтээсэн бол дурлалт хатны дүрийг жүжигчин Отгонцэцэг, Ганцэцэг нар бүтээсэн  байна.  

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top